Бид 2018 оноос хойш архитектур, интерьер дизайны зураг төсөл, интерьерийн гүйцэтгэлийн үйлчилгээг цогцоор нь үзүүлж ирсэн мэргэжлийн компани юм.
Бид өрхийн болон бизнесийн зориулалттай интерьерийн төслүүд дээр ажилладаг. Манай баг орон зайн бодит хэрэгцээ, ашиглалтын онцлог, брэндийн өнгө төрхийг уялдуулан цэгцтэй төлөвлөлт, орчин үеийн шийдэл, урт хугацаанд үнэ цэнээ хадгалах интерьер-ийг бүтээхийг зорьдог.
Уран хийц ХХК нь 2018 онд байгуулагдсан бөгөөд архитектур болон интерьер дизайны төсөл, инженерийн техникийн үйлчилгээ, иж бүрэн заслын төслийн чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Манай компани чанар, орчин үеийн шийдэл, технологийн дэвшлийг тэргүүнд тавьж, Uran AI технологийн тусламжтайгаар интерьер дизайны үйлчилгээг хурдан, үр дүнтэй хүргэхийг зорьдог. Мөн тавилга үйлдвэрлэл, бүх төрлийн дотор заслын ажил болон 5 давхар хүртэлх барилга угсралтын төслүүдийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг.